-아/어요

«-ж байна» — өдөр тутмын энгийн эелдэг хэлбэр

Анхан түвшин

Бүтэц

Үйл үг болон тэмдэг үйл үгийн үндсэнд залгаж яригч этгээдийн бодол саналыг илэрхийлэхэд хэрэглэдэг нөхцөл. -ㅂ/습니다, -ㅂ/습니까 нь илүү хүндэтгэлийн, албархаг шинжтэй бол -아/어요 албаны бус, энгийн мэдрэмжийг төрүүлдэг. Асуух хэлбэрт дууны өнгийг өндөрсгөдөг. Үйл үг, тэмдэг үйл үгийн үндсийн төгсгөлийн үе , эгшгээр төгссөн бол -아요-г,, ㅗ-аас бусад эгшгээр төгссөн бол –어요 -г залгадаг. Гэхдээ 하다 төгсгөлтэй үйл үг, тэмдэг үйл үг нь 해요 болж хувирдаг.

Жишээ өгүүлбэр

  • 가다 → 가아요 → 가요 다음 주말에 여행을 가요

    gada → gaayo → gayo daeum jumare yeohaengeul gayo

    (гээгдэж байна) Дараа долоо хоногийн эцсээр аялалаар явна.

  • 보다 → 보아요 → 봐요 극장에서 영화를 봐요

    boda → boayo → bwayo geukjangeseo yeonghwareul bwayo

    (хураангуйлагдаж байна) Кино театрт кино үздэг.

  • 마시다 → 마시어요 → 마셔요 카페에서 커피를 마셔요

    masida → masieoyo → masyeoyo kapeeseo keopireul masyeoyo

    (хураангуйлагдаж байна) Кофешопт кофе уудаг.

  • 선생님입니다./선생님입니까? → 선생님이에요./선생님이에요?

    seonsaengnimimnida./seonsaengnimimnikka? → seonsaengnimieyo./seonsaengnimieyo?

    Багш. Багш уу?

  • 의사입니다./의사입니까? → 의사예요./의사예요?

    uisaimnida./uisaimnikka? → uisayeyo./uisayeyo?

    Эмч. Эмч үү?

Энэ дүрэм «Өдрийн төлөвлөгөө» хичээлд тайлбарлагдсан — Танилцах ба өдөр тутам бүлэг.

Энэ дүрмийг дасгалаар бататгах

Hangug дээр дүрэм бүр хичээлийн дотор дасгал, давталттай ирдэг. Хэл сурах модуль үргэлж үнэгүй.

Үнэгүй бүртгүүлэх

Шинэ хэрэглэгч 2 сар бүх модуль нээлттэй