-()려고 하다

«-х гэж байна» — санаа зорилгоо хэлнэ

Дунд түвшин

Бүтэц

Үйл үгийн үндсэнд залган тухайн үйлийн санаа зорилгыг илтгэнэ. Монгол хэлний «-х гэж байх, .. х санаатай» гэсэн утгатай дүйнэ. Тухайн үйлийн үндэс эгшгээр төгссөн бол -려고 하다, гийгүүлэгчээр төгссөн бол -으려고 하 다 хэлбэрийг залгана. Гэхдээ гийгүүлэгчээр төгссөн үйлийн үндсэнд бас -려고 하다 хэлбэрийг залгаж болно.

Жишээ өгүүлбэр

  • 저는 이번 겨울방학에 수영을 배우려고 합니다

    jeoneun ibeon gyeoulbanghage suyeongeul baeuryeogo hamnida

    Энэ өвлийн амралтаар би усанд сэлж сурах гэж байгаа.

  • 10년 후에 고향에서 살려고 합니다

    10nyeon hue gohyangeseo sallyeogo hamnida

    10 жилийн дараа нутагтаа очиж амьдрах санаатай.

  • 주말에 가족과 함께 한국 음식을 먹으려고 합니다

    jumare gajokgwa hamkke hanguk eumsigeul meogeuryeogo hamnida

    Хагас бүтэн сайнаар гэрийнхэнтэйгээ хамт солонгос хоол идэх санаатай.

Энэ дүрэм «Утсаар ярих» хичээлд тайлбарлагдсан — Харилцаа ба хөдөлгөөн бүлэг.

Энэ дүрмийг дасгалаар бататгах

Hangug дээр дүрэм бүр хичээлийн дотор дасгал, давталттай ирдэг. Хэл сурах модуль үргэлж үнэгүй.

Үнэгүй бүртгүүлэх

Шинэ хэрэглэгч 2 сар бүх модуль нээлттэй