-지요?

«... биз дээ?» — мэдэж буйгаа нягталж асууна

Дунд түвшин

Бүтэц

Өгүүлэгч сонсогч этгээдийг мэдэж байгаа гэж бодон асуух буюу эсвэл мэдэж байгаа зүйлийг нь нягтлах зорилгоор асуухад хэрэглэгддэг нөхцөл. Монгол хэлнээ «...биз дээ» гэсэн утгатай дүйнэ. Үйл үг болон тэмдэг үйл үгийн үндэс болон өнгөрсөн цагийн -았/었-, ирээдүй цагийн -겠- төгсгөл дээр тус тус залгагдана. Нэр үгэнд залгах тохиолдолд үндэс нь гийгүүлэгчээр төгссөн бол -이지요, эгшгээр төгссөн бол -지요-г тус тус залгана.

Жишээ өгүүлбэр

  • 그 영화 정말 재미있지요?

    geu yeonghwa jeongmal jaemiitjiyo?

    Тэр кино үнэхээр сонирхолтой биз?

  • 2시까지 도착할 수 있겠지요?

    dusikkaji dochakal su itgetjiyo?

    2 цаг гэхэд ирчихнэ биз?

  • 거기가 서울백화점이지요?

    geogiga seoulbaekwajeomijiyo?

    Сөүл их дэлгүүр биз дээ?

  • 체첵 씨는 몽골에서 왔지요?

    chechek ssineun monggoreseo watjiyo?

    Цэцэг монголоос ирсэн биз дээ?

  • 요즘 매일 학교에 가지요?

    yojeum maeil hakgyoe gajiyo?

    Ойрд өдөр бүр сургууль дээрээ очиж байгаа биз дээ?

Энэ дүрэм «Зам тээвэр» хичээлд тайлбарлагдсан — Хөдөлгөөн ба чөлөөт цаг бүлэг.

Энэ дүрмийг дасгалаар бататгах

Hangug дээр дүрэм бүр хичээлийн дотор дасгал, давталттай ирдэг. Хэл сурах модуль үргэлж үнэгүй.

Үнэгүй бүртгүүлэх

Шинэ хэрэглэгч 2 сар бүх модуль нээлттэй